Гурван өөр тулаан — нэг л талбай дээр. Magfed paintball, өвдөлтгүй Laser Tag, бодит дүртэй Airsoft. Найзуудаа цуглуулж, өнөөдөр л адреналинаа мэдрээрэй.
Манай төв ХУД-ийн яармаг Titan Center-ийн хойно шинээр нээгдсэн. Захиалгын өдрөө 60,000₮ урьдчилгаа төлж баталгаажуулна уу.
Будган сум, нэг удаагийн комбинзон өмсгөл багтсан
6мм үрлэн сум, тактикийн тоног төхөөрөмж
Өвдөлтгүй, цахилгаан оноотой, хүүхдэд тохиромжтой
Magfed гэдэг нь "Magazine Fed" буюу магазинаар сум хийдэг paintball загвар юм. Энгийн hopper-той загвараас ялгаатай нь жинхэнэ галт зэвсэгтэй адил магазин солих, дахин цэнэглэх үйлдэлтэй учир тактикийн мэдрэмжийг бүрэн дүүрэн өгдөг.
Найзуудаараа, ажлын хамт олноороо, төрсөн өдөр эсвэл корпорейт арга хэмжээгээр захиалж болно. Хэдэн хүнтэй, ямар форматаар тоглохоо утсаар ярилцаад тохирчихно.
Laser Game нь инфра улаан гэрлээр оноо бүртгэдэг, огт өвдөлтгүй. Тийм болохоор хүүхэд, өсвөр үе, гэр бүлээрээ тоглоход яг таарна.
Paintball-аас ялгаатай нь сум, ор мөр үлдээдэггүй, гэмтэх эрсдэлгүй учир хүүхдийн төрсөн өдрийн баяр, ангийн арга хэмжээнд маш тохиромжтой.
Airsoft бол 6mm BB сум буудаг marker-аар явагддаг тулалдаан. Тактикаа сориод, багаараа өрсөлдөөд, реалистик сценартай тоглолт хийхэд яг тохирно.
Бидэнд AEG (цахилгаан), GBB (хийн), снайпер гээд төрөл бүрийн marker бий. Талбай дээрээ янз бүрийн форматын тулаан зохиодог.
АНХААРУУЛГА: Airsoft бол жинхэнэ галт зэвсэг БИШ. Газ болон цахилгаан батерейгаар ажилладаг 6mm BB буудаг toy gun (тоглоом) юм.
Талбайд орохын өмнө заавал өмсөх стандартын хамгаалалт + зайлшгүй хэрэгсэл.
Нүүр, нүд, чихийг хамгаалах гол хэрэгсэл. Талбайд хэзээ ч авч болохгүй.
Будган сум буудах magazine fed төрлийн marker. Tippmann TMC, First Strike зэрэг brand.
Ойрын зайнаас бөмбөг тусахад үүсэх өвдөлт, хөхрөлтөөс хамгаална.
Хувцсыг будган сумны толбоос хамгаалах. Манай талбайд орох тоглогч бүрд олгоно.
Гар, хуруу, үе мөчийг шууд цохилтоос хамгаална.
Төрсөн өдөр, ажлын баг, найзуудын цуглаан — бүтэн өдрөөр талбайгаа аваад бүлгээрээ тоглоорой. Цагаа урьдчилж утсаар нөөцлөөрэй.
Урьдчилсан захиалга өгснөөр талбайн сул цаг, хэрэгслийн нөөц баталгаажна.
Танаас хамгийн их асуудаг асуултын хариу.
Зайнаас цохиход бага зэрэг тогшилт мэдрэгдэх боловч бид иж бүрэн хамгаалалт (маск, цээж хамгаалагч) олгодог тул аюулгүй. Хэрэв хүүхэдтэй бол өвдөлтгүй Laser Tag-ыг сонгох боломжтой.
Paintball болон Airsoft нь насанд хүрэгчдэд тохиромжтой. Laser Tag-ийг 6 наснаас дээш хүүхэд тоглож болно. Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар лавлана уу.
Урт ханцуйтай футболка, спорт өмд, гутал авч ирэхийг зөвлөе. Хамгаалалтын маск болон үндсэн хэрэгслийг бид олгоно.
Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй тоглож болохыг утсаар лавлана уу. Корпорейт арга хэмжээ, ангийн арга хэмжээ зэрэгт тохиромжтой багц боломжтой.
+976 8086 1981 утсаар, эсвэл Facebook (@MagfedPaintballMN) болон Instagram (@magfed_paintball_mongolia) хаягт мессеж бичиж захиалга өгнө үү. Бид 12:00–22:00 цагт хариу өгнө.