Нэг талбай дээр гурван өөр тулаан: Magfed paintball, өвдөлтгүй Laser Game, реалистик Airsoft. Найзуудаа дагуулж ир, ажлын багаараа ир, эсвэл төрсөн өдрөө энд тэмдэглэ. Тоног, хамгаалалт, бүх юмыг бид бэлдчихсэн байгаа.
Нэг талбай, гурван өөр тулаан. Аль нь танд тохирохыг сонгоод захиалгаа өг.
01 / ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
Жинхэнэ зэвсгийн жинтэй Magfed marker-аар тоглоно. Магазинаа өөрөө ачаалж, дуусвал солино — кино дээрх шиг мэдрэмж. Багаа хувааж талбай эзэлнэ.
02 / ТУЛАЛДААН
6мм BB сумтай marker-аар явагддаг реалистик тулаан. AEG, GBB, снайпер бүгд бий. MILSIM, CQB зэрэг багийн тактик сорьсон форматтай. (Жинхэнэ галт зэвсэг биш, газ/батерейтай спорт тоног.)
03 / СУРГАЛТ
IPSC-ийн албан дүрмээр практик буудлага сурна. Хурд, нарийвчлал, аюулгүй ажиллагаа гурвыг DVC зарчмаар алхам алхмаар суулгана. Огт буу барьж үзээгүй хүн ч эхэлж болно.
04 / ТЭМЦЭЭН · ЭВЕНТ
Амралт, аялал, тим-билдинг зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Хот болон хөдөө орон нутагт очиж үйлчилнэ. Тоглолт, тэмцээн зохион байгуулж, бүх хэрэгслийн иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ.
Magfed Paintball Mongolia нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй спорт, зугаа цэнгэлийн байгууллага юм. Бид Magfed загварын paintball, Laser Tag болон Airsoft тулалдаан зохион байгуулж, Airsoft тоног төхөөрөмжтэй танилцуулах сургалт явуулдаг.
Найзуудын цуглаан, тим-билдинг, төрсөн өдөр, корпорейт арга хэмжээ — ямар ч баг хамт олонд тохирно. Төрсөн өдрөө тэмдэглэх бол 7 найзтайгаа ирээрэй, эзэн нь өөрөө үнэгүй тоглоно!
Манайд тоглож, сурч байсан хүмүүсийн бодит сэтгэгдэл.
Хамт олноороо 8 хүн очлоо. Эхэндээ жаахан эмээж байсан ч ороод л мартчихаж, 2 цаг хэрхэн өнгөрснийг мэдсэнгүй. Маск хувцас бүрэн, талбай том. Дараа жил дахиад ирнэ.
Хүүгийнхээ 10 насны төрсөн өдрөөр Laser Game-д орлоо. Хүүхдүүд огт залхалгүй гүйж, аюулгүй байдлыг нь ажилчид сайн хариулж байсан. Их баярласан, талархаж байна.
Буу барьж үзээгүй хүн бэлтгэл курсээс эхэлсэн. Багш яаралгүй, ойлгомжтой заадаг юм билээ. Одоо Level 1 дээрээ явж байна, ур чадвар мэдэгдэхүйц ахисан.
Хамгийн их асуудаг зүйлсийн хариулт.
Зайнаас цохиход бага зэрэг мэдрэгдэх боловч иж бүрэн хамгаалалт (маск, хантааз) олгодог тул аюулгүй. Хүүхэдтэй бол өвдөлтгүй Laser Game-ийг сонгож болно.
Paintball, Airsoft нь 14+ насны хүнд тохиромжтой. Laser Game-ийг 5 наснаас дээш хүүхэд тоглож болно.
Онлайнаар (Захиалга хэсгээс) эсвэл утсаар +976 8086 1981 дугаарт залгаж захиална. Захиалга баталгаажуулахад 60,000₮ урьдчилгаа.
Урт ханцуйтай хувцас, спорт гутал авч ирэхийг зөвлөе. Хамгаалалтын маск болон үндсэн хэрэгслийг бид олгоно.
Урьдчилсан захиалга, лавлагаа авах хамгийн хурдан арга.